Алтайнхан МАН-ыг дэмжлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙГовь-Алтай аймгийн хэмжээгээр Сумын ИТХ-ыг сонгох сонгуульд 56.26 хувиар оролцож олонх нь МАН-ыг дэмжлээ.
Нийт 364 мандатын төлөө өрсөлдөгчдөөс МАН-ын 229, АН-ын 105, МАХН-ын 7, бие даагч 17 нэр дэвшигч ялалт байгуулсан байна. Аймгийн төв Есөнбулаг сумын Харзат багийн 379-р хэсэгт сонгогчдын ирц 49.94 хувьтай байсан тул 10 сарын 23-нд нэмэлт санал хураахаар, мөн Дарив сумын Үйлдвэр багийн 409-р хэсэг, Хөхморьт сумын Хүйсийн говь багийн 438-р хэсэг, Цогт сумын Баян-Улаан багийн 445-р хэсгүүдэд санал тэнцсэн тул 10 сарын 29-нд дахин санал хураалт явуулахаар тухайн сумдын сонгуулийн хороод шийдвэрлэсэн байна.
Ш.Цоодол
Связанные новости
Экспорт угля увеличится благодаря улучшению перевозок через пограничный переход Гашуунсухайт
16 часа
Дирекция особо охраняемой природной территории пустыни Гоби удостоена государственной награды
1 день
Ulaanbaatar