ХӨВСГӨЛ: Цахилгаан эрчим хүч түр хязгаарлана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-12-19 08:59:24

Мөрөн, 2024 оны арванхоёрдугаар  сарын 19 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн хэмжээнд өнөөдөр 11:00-14:00 цагийн хооронд цахилгаан эрчим хүч түр хязгаарлана.


110кВ-ын Булган-Мөрөн цахилгаан дамжуулах агаарын шугамд гэмтэл устгах засварын ажлыг Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ Хангайн бүсийн салбараас хийнэ.


Энэ үеэр тус аймгийн бүх хэрэглэгчийг цахилгаан эрчим хүчээр түр хязгаарлана.


Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хэрэглээгээ түр зохицуулан хүлээцтэй хандахыг "Хөвсгөл эрчим хүч" ХХК-аас зөвлөлөө.


Хөвсгөл аймгийн хэмжээнд 20936 цахилгаан эрчим хүч хэрэглэгч байна.

 

 

Связанные новости