Сурагчдын амралт эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛУлаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын нэгдүгээр улирлын амралт өнөөдрөөс эхэлж байна.
Тодруулбал, өнөөдрөөс нэг болон хоёрдугаар ангийн сурагчид амарч байгаа юм. Харин энэ сарын 30-наас 3-9 дүгээр ангийнхан амарна.
Харин ирэх сарын 6-наас ахлах ангийнхан амрах бөгөөд ингэхдээ сүүлийн долоо хоног цахимаар хичээллэхээр зохицуулжээ. Сурагчид 2025 оны нэгдүгээр сарын 27-нд хичээлдээ орох аж.