Шинэ оны анхны башёгийн банцүкэг зарлалаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Японы сумо бөхийн холбооноос 2025 оны нэгдүгээр сарын банцүкэг зарлалаа.
Шинэ оны анхны башёд Монголын 21 сумоч дөрвөн зиндаанд барилдана. Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийг шинэ оны анхны башёд барилдахаар бэлтгэлээ базааж байгаа гэх боловч эцсийн шийдвэр гараагүй байна. Түүний бэртэл бүрэн илааршаагүй гэх мэдээлэл бий.
Тэгвэл озэки Хоошёорюү С.Бямбасүрэн ирэх сард ёкозүна цолны төлөөх дайралтаа хийнэ. Учир нь, сумогийн холбооноос түүнд энэхүү болзлыг тавьсан юм. Озэкигоос сэкивакэ рүү уруудсан Киришима маэгаширагийн баруун жигүүрийн тэргүүнд бичигдэх хүртлээ чансаа буурлаа. Бэртэл нь өмнөхөөсөө харьцангуй дээрдсэн тухай тэр ярьжээ. Тиймээс алдсан цолныхоо төлөө дахин дайрахаар төлөвлөсөн байна.
Үүнээс гадна Тамашохо Э.Энхманлай анх удаа макүүчид дэвшин барилдахаар боллоо. Түүнчлэн Госэйзан М.Мөнх-Од санданмэ рүү дэвшив. Макүүчи болон Макүшитад тус бүр Монголын есөн сумоч бичигдсэн байна.
2025 оны анхны башё нэгдүгээр сарын 12-нд эхэлж, 26-нд өндөрлөнө. Банцүкэд бичигдсэн монгол бөхчүүдийг танилцуулъя.
Макүүчи
Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ
Озэки
Хоошёорюү С.Бямбасүрэн
Б-1 Киришима Б.Лхагвасүрэн
Б-5
Чиёошёома Г.Мөнхсайхан
З-8 Роога
А.Амарсанаа
Б-9 Оошёома П.Дэлгэрбаяр
Б-10 Тамаваши
Б.Мөнх-Оргил
З-12 Оонокацү
Б.Чойжилсүрэн
З-16 Тамашохо Э.Энхманлай
Жюүрёо
Б-8 Б.Миторюү Төрболд
Б-14 Дайшохо Ч.Шижирбаяр
Макүшита
З-9 Асахакүрюү Р.Жамъянтогтох
Б-13 Хокүтомарү Н.Чинзориг
З-14 Котокэнрюү Г.Билгүүн
З-16 Кёкүкайюү Ш.Далайбаатар
З-20 Хокүтэнкай Г.Сүхбат
З-22 Дэванорюү Т.Тэмүүлэн
Б-23 Казэноүми Ц.Билгүүн
З-28 Сэйхакүхо Ө.Дэмиджамц
Б-56 Саданохикари Д.Наранцогт
Санданмэ
З-60 Госэйзан Б.Мөнх-Од