“Harbin” киноны үзэгчдийн тоо нэг саяыг давжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khulan@montsame.gov.mn
2024-12-25 16:35:15

СӨҮЛ, 2024 оны арванхоёрдугаар сарын 25 /Yonhap/. Солонгосын түүхэн сэдэвт Harbin” уран сайхны кино нээлтээ хийснээс хойш ердөө нэг хоногийн дотор үзэгчдийнх нь тоо нэг саяын босгыг давлаа гэж тус киноны дистрибьютер компани мэдэгджээ.


CJ ENM болон Солонгосын Кино зөвлөлөөс мэдээлснээр, нээлтээ хийсэн эхний өдрөө 380 мянга гаруй үзэгчийг татсан уг киног лхагва гаргийн үдийн байдлаар нэг сая гаруй хүн үзсэн байна.


Harbinкино мягмар гарагт дотоодын кассын орлогын жагсаалтыг тэргүүлснээр хоёр долоо хоног дараалан нэгдүгээрт бичигдээд байсан “Firefighters хэмээх гамшгийн сэдэвт киног гүйцэж түрүүлжээ.


1909 онд Хятадын хойд нутгийн Харбин хотод болсон түүхэн үйл явдлын талаар өгүүлэх “Harbinкинонд Японы анхны Ерөнхий сайд, Солонгост сууж байсан генерал Ито Хиробoмиг төмөр замын буудал дээр хөнөөсөн Солонгосын тусгаар тогтнолын төлөө тэмцэгч Ан Жун Гюний /1879-1910/ тухай өгүүлдэг. 


Солонгос улс 1910-1945 оны хооронд Японы колоничлолын дарлалд байсан билээ. Ан Жун Гюний дүрийг жүжигчин Хён Бин бүтээж, Пак Жун Мин, Жон Ё Бин, Жо Ү Жин, Ё Жэ Мён, Пак Хун, И Дон Ук нарын жүжигчид оролцон тогложээ.



Связанные новости