Фрида Калогийн зураг дуудлага худалдаагаар хамгийн өндөр үнэ хүрчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
НЬЮ-ЙОРК, 2025 оны арваннэгдүгээр сарын 22 /Kazinform/. Мексикийн зураач Фрида Калогийн “Зүүд” гэдэг нэртэй хөрөг зураг Нью-Йоркийн Sotheby’s ордонд болсон дуудлагын худалдаагаар 54.7 сая долларын үнэ хүрч зарагджээ. Энэ нь дуудлага худалдаагаар эмэгтэй зураачдын туурвисан бүтээл хамгийн өндөр үнэ хүрсэн тохиолдол юм. Худалдан авагчийн нэрийг нууцалсан байна.
1940 онд зурсан энэхүү зураг дээр зураач өөрийгөө үүлэн дунд хөвж буй орон дээр унтаж байгаагаар, орны дээд талд тэсрэх төхөөргүүдээр биеийг ороож, цэцэг тэвэрсэн араг яс хэвтэж байгаагаар дүрсэлжээ. Энэ зураг нь Калогийн Мексикээс өөр улс дахь хувийн цуглуулгад байгаа цөөхөн бүтээлийн нэг юм. Эх оронд нь түүний бүтээлүүдийг үндэсний баялаг гэж үздэг.
Өмнө нь эмэгтэй зураачдын зураг дуудлага худалдаагаар хамгийн өндөр үнээр зарагдсан зураг бол Америкийн зураач Жоржиа О’Киффийн “Цэцэг” зураг /2014 он/ юм. Дурман цэцгийг дүрсэлсэн уг зураг 2014 онд Sotheby’s ордны дуудлага худалдаагаар 44.4 сая доллароор шинэ эзэндээ очиж байлаа.
Фрида Калогийн хамгийн өндөр үнэ хүрч зарагдсан зураг бол 2021 онд 34.9 сая долларын үнэ хүрсэн "Диего бид хоёр" хэмээх зураг юм.
Связанные новости
Монголия выразила свою позицию по вопросу о статусе государства, свободного от ядерного оружия
5 дня
Правительство Монголии представило Пятилетние основные направления развития на 2026-2030 годы
11 дня
Ulaanbaatar