Оны шилдэг “Энтрепрёнер”-үүдийг 27 дахь жилдээ шалгаруулж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГУлаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Оны шилдэг аж ахуйн нэгж, байгууллага, бизнес эрхлэгчийг шинэ жилийн босгон дээр уламжлал ёсоор тодруулдаг “Энтрепрёнер-2024” шагнал гардуулах ёслол бизнесийн төлөөллийн байгууллага МҮХАҮТ-д өнөөдөр боллоо.
Монгол Улсын нийгэм, эдийн
засгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулж буй шилдэг аж ахуйн нэгж, бизнес
эрхлэгчдийг 27 дахь жилдээ шалгаруулж байна. Оны онцлох ААН-үүдийг:
- компанийн сайн засаглалын
хэрэгжилт,
- хүний нөөцийн зөв хандлага
бүхий бодлого,
- үйлдвэрлэл, үйлчилгээндээ олон улсын стандартыг хангаж буй шалгуур үзүүлэлтийг үндэслэн,
- тухайн салбар, үйл
ажиллагааны төрөл болон нийгэм, эдийн засаг дахь онцлох ажлыг дүгнэн номинациар
шалгаруулдаг юм.
Тодруулбал, техник,
технологийн дэвшилд суурилсан, ноу хау, инновац бүхий бүтээгдэхүүн, үйлчилгээг зах
зээлд нэвтрүүлсэн байдал, тухайн салбарын зах зээлд эзлэх байр суурь, улсын
төсөвт төвлөрүүлсэн татварын хэмжээ, нийгмийн хариуцлага, мөн Тогтвортой хөгжил,
ногоон эдийн засагт оруулсан хувь нэмрийг тус тус харгалзан үнэлж дүгнэн
шалгаруулдаг уламжлалтай.
Энэ удаагийн “Энтрепрёнер-2024”-ийн
гранпри шагнал буюу алтан меркури цомыг ХААН банк хүртэв.