Төгрөгийн хадгаламж нэмэгдэж, валютынх багасжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГУлаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Төгрөгийн хадгаламж 2024 оны 12 дугаар сарын эцэст 22.1 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 989.1 (4.7 хувь) тэрбум, өмнөх оныхоос 4.9 (28.8 хувь) их наяд төгрөгөөр нэмэгджээ.
Төгрөгийн хадгаламжийн 19 (86.1 хувь) их наяд төгрөг нь иргэдийн, 3.1 (13.9 хувь) их наяд төгрөг нь аж ахуйн нэгж, байгууллагынх аж.
Харин валютын хадгаламж 4.9 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 325.1 (7.2 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэж, өмнөх оныхоос 142.6 (2.9 хувь) тэрбум төгрөгөөр багассаныг Үндэсний статистикийн хороо мэдээлжээ.