ХӨВСГӨЛ: Мөсөн хотхоныг "Монголын гайхамшиг” сэдвийн хүрээнд урлана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛМөрөн, 2025 оны нэгдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. “Хөх сувд” олон улсын мөсний баярын мөсөн хотхоныг энэ жил “Монголын гайхамшиг” сэдвийн хүрээнд олон улсын тэмцээнд оролцдог баг болон орон нутгийн урлаачид хийнэ.
Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх ажлын хүрээнд жил бүр болдог мөсний баяр энэ жилийн хувьд 10 хоног болж өргөжиж байгаагаараа онцлог юм.
Энэ жил Хөвсгөл нуурын толин цэнхэр мөсөн дээр мөсөн шагайн тэмцээн, мөсөн сурын харваа, тахтай морин чарганы уралдаан, мөсний марафон зэрэг олон сонирхолтой уралдаан тэмцээн болно.
Хөвсгөл аймагт өвлийн аялал
жуулчлалыг хөгжүүлэх зорилготой "Хөх сувд" мөсний баяр ирэх сарын
13-23-ны өдрүүдэд Хатгал тосгоны Хайчийн аманд болно.