ӨВӨРХАНГАЙ: Гал түймэрт 79 настай эмэгтэй өртөн нас баржээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙАрвайхээр, 2025 оны нэгдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Энэ сарын 22-ны өдөр аймгийн Онцгой байдлын газарт гал гарсан гэх хоёр дуудлага иржээ.
Арвайхээр сумын Өлзийт багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг тус өдрийн 15:58 цагт хүлээн авч, иргэн Н-ийн таван ханатай гэр, 5х6 метрийн хэмжээтэй зуны байшин шатаж байсныг Гал унтраах 12 дугаар ангийн алба хаагчид очиж унтраасан байна.
Гал түймэрт 79 настай, эмэгтэй Н өртөж нас барсныг аймгийн Цагдаагийн газарт шилжүүлэн өгчээ. Мөн “Арвайхээр сумын Согоот багт байшингийн дээвэр шатаж байна” гэсэн дуудлагыг 17:39 цагт хүлээн авч, иргэн Ц-гийн 8х10 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг шуурхай ажиллан унтраасан байна.
Иймд айл өрхүүдийг цахилгааны утасны
аюулгүй байдлыг хангах, тамхины цог, үнс нурмыг бүрэн унтрааж ил гал гаргахгүй
байхыг мэргэжлийн байгууллагуудаас зөвлөж байна.