ХОВД: Түрэгийн үеийн хөшөөнөөс “Шуурхайн хүн чулуу” хамгийн өндөрт байрладаг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2025 оны нэгдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Шуурхайн
хүн чулуу нь Ховд аймгийн Мөнххайрхан сумын нутагт бий.
Үүнийг
цайвар шаргал өнгийн
боржин чулуугаар босоо хүн мэт өндөртэй үйлджээ.
Доктор Б.Батмөнхийн
хэмжилт хийж, тэмдэглэснээр хөшөөний өндөр нь 112 см, мөрний өргөн нь 42 см
юм. Мөн зузаан нь доод
хэсгээрээ 20 см, эрүү орчимд 33 см. Толгойн орой хавтгай, малгай дүрсэлсний
шинж тэмдэг үгүй. Хөмсгийг дугуйруулан товойлгож хооронд нь нийлүүлээд доош
хамрын хянга болгон үргэлжлүүлжээ.
Хөшөөний дүрслэл, эд
юмс зэрэг нь Түрэгийн үеийн дурсгал болохыг гэрчилнэ. Энэ хөшөө одоогоор манай
оронд буй Түрэгийн үеийн хүн чулуун хөшөөнөөс хамгийн өндөр цэгт байрлаж
байна гэж “Ховд аймгийн аялал жуулчлалын лавлах” номд
тэмдэглэжээ.
Мөнххайрхан сум нь Ховд аймгийн төвөөс 155 км, Улаанбаатар хотоос 1421 км зайд бий.