СЭЛЭНГЭ: Сар бүрийн 25-ны өдөр ”Оранж өдөр”-т нэгдэхээ мэдэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-01-25 21:26:01

Сүхбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дэргэдэх Жендэрийн эрх тэгш байдлыг хангах зөвлөлөөс сар бүрийн 25-ны өдөр ”Оранж өдөр”-т нэгдэж, охид, эмэгтэйчүүдийн хүчирхийллээс ангид байх, гэгээлэг ирээдүйг бэлгэдэн улбар шар өнгөөр илэрхийлж ажиллахаа мэдэгдлээ.

 

Жендэрийн эрх тэгш байдлыг хангах зөвлөлөөс ажилтан, албан хаагчдын дунд “Оранж өдөр” нөлөөллийн үйл ажиллагааг өнөөдөр зохион байгууллаа.

 

Өдөрлөгийн үеэр зөвлөлийн гишүүн А.Энх-Амгалан ажилтан, албан хаагчдад “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль” болон “Оранж өдөр”-ийн талаарх мэдлэг ойлголтыг өгч, бага насны хүүхэд, охид эмэгтэйчүүдийн эсрэг бүхий л хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, ойлголт хандлагыг өөрчлөх  өөрсдийн дуу хоолойгоо хүргэж нэгдэхийг уриаллаа.

 

Мөн албан хаагчдаас жендэрийн талаарх мэдлэгийн түвшин тогтоох асуумжаар сорил авч, мэргэжилтэн Т.Маралмаа хамт олноо манлайлжээ.

Связанные новости