ХӨВСГӨЛ: "Сувилагч” хөтөлбөрийг хэрэгжүүлж, эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг нэмэгдүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛМөрөн, 2025 оны нэгдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт 159 төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагад 1709 эмч, мэргэжилтнүүд ажиллаж байна.
Стандартаар эмч, сувилагчийн харьцаа 1:2 байдаг боловч Хөвсгөл аймагт 1:1,7 буюу стандартдаа хүрдэггүй улмаар 10000 хүн амд ноогдох их эмч сувилагчийн дундаж улсын хэмжээнд 42,8 байгаа бол тус аймагт 35.7 буюу 7.1 пунктаар бага байна.
Тус аймгийн Засаг дарга, Эрүүл мэндийн газар, Эм зүйн шинжлэх ухааны их сургуультай хамтран сургалтын бааз болох аймгийн Нэгдсэн эмнэлэг, Политехникийн коллежийг түшиглэн орон нутагт “Сувилагч” бэлтгэх хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.
Үүний үр дүнд бага эмч, эх баригч мэргэжлээр төгссөн мэргэжилтнүүд богино
хугацаагаар сувилагч мэргэжил эзэмших, элсэлтийн шалгалтад тэнцэж,
тухайн сургуулийн шалгуурыг хангасан оюутнууд сувилагч мэргэжлээр дэд
бакалавр болон бакалаврын боловсрол эзэмшиж, орон нутагтаа шууд ажлын байраар
хангагдах боломж бүрдэж байна гэдгийг ЭМГ-ын дарга М.Үүрийнбаяр ярилаа.