АРХАНГАЙ: Иргэдийн хадгаламж 33.2 хувиар өсжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙЭрдэнэбулган, 2025 оны нэгдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Аймгийн иргэдийн хадгаламж өссөн дүн гарчээ. Өөрөөр хэлбэл, 2024 оны эхний 12 дугаар сарын байдлаар 223.1 тэрбум төгрөгийн хадгаламжийн үлдэгдэлтэй байна. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 33.2 хувиар өссөн үзүүлэлт юм.
Иргэдийн хадгаламж жил ирэх тусам нэмэгдэж байгаа бөгөөд 2020 онд 174.2 тэрбум, 2021 онд 184.1 тэрбум, 2022 онд 155 тэрбум болж буурснаас хойш 2023 онд 167.4, 2024 онд 223.1 тэрбум болж өсжээ. Үүнээс харахад иргэд мөнгийг хуримтлуулж, хадгалж чаддаг болсон нь анзаарагдана.
Архангай аймагт арилжааны дөрвөн банкны салбар иргэд, аж
ахуй нэгж байгууллагуудад үйлчилгээ үзүүлдэг. 2024 оны эхний 12 сарын дүнгээр банкууд 101.9 мянган иргэд,
аж ахуйн нэгжид 411.4 тэрбум
төгрөгийн зээл олгосон байна.
Үүний дотор 185 иргэнд 18.9 тэрбум төгрөгийн орон сууцны зээлийг олгожээ.
Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад анхаарал хандуулах
зээлийн хэмжээ 34.0 хувиар, олгосон зээлийн хэмжээ 37.5 хувиар, чанаргүй зээлийн хэмжээ 20.0 хувиар, зээлийн
өрийн үлдэгдэл 43.5 хувиар тус тус өссөн байна.