ХОВД: Хоршоологчдын зөвлөгөөн энэ сарын 5-нд болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДЖаргалант, 2025 оны нэгдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шадар сайдын тушаалаар Хоршоологчдын зөвлөгөөнийг 2025 оны хоёрдугаар сарын 5-ны өдөр Ховд аймагт зохион байгуулахаар шийдвэрлэжээ.
Иймээс "Шинэ хоршоо-Чинээлэг малчин" хөдөлгөөнд нэгдэж буй хоршоологч болон малчдыг дээрх зөвлөгөөнд оролцохыг мэргэжлийн байгууллагууд уриаллаа.
Ховд аймагт болох зөвлөгөөний хүрээнд хоршооны засаглал, бизнесийн удирдлага, борлуулалт, маркетинг, брэнд хөгжүүлэх, бүтээгдэхүүнийг зах зээлд гаргах боломж, холбогдох хууль тогтоомж, мах, сүү, малын гаралтай түүхий эд боловсруулалтын чиглэлээр үйлдвэрлэл явуулж буй жишиг хоршооны тэргүүн туршлага зэрэг олон сэдвээр мэдээлэл танилцуулж, санал солилцох юм.