Ажилгүй иргэдийн тоо өсчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙГовь-Алтай аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газарт бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо өнгөрөгч 9 сарын байдлаар 814 байгаагийн 56 хувь нь буюу 456 нь эмэгтэйчүүд байна.
Эдгээр ажилгүй иргэдийн тоо өмнөх оны мөн үеэс 57 хүнээр буюу 7.5 хувиар өсчээ. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингөөр нь авч үзвэл 278 нь дээд, 35 нь тусгай дунд, 70 нь техник мэргэжлийн, 349 нь бүрэн дунд, 47 нь суурь, 30 нь бага, 5 нь ямар ч боловсролгүй хүмүүс байгаа ажээ. Мөн эдгээр ажилгүй иргэдийн 21.4 хувийг 16-24 нас, 37.8 хувийг 25-34 нас, 22.1 хувийг 34-44 нас, 15.0 хувийг 45-54 насныхан эзэлж байна.
Ш.Цоодол