ӨМНӨГОВЬ: Хоёрдугаар сарыг үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих сар болголоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬДаланзадгад, 2025 оны нэгдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймаг хоёрдугаар сарыг орон нутгийн үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчдээ дэмжих сарын аяныг зарлажээ.
"Өсөлттэй
Өмнөговь" хөтөлбөрийн хүрээнд ирэх жилүүдэд нутгийн үйлдвэрлэгчид бизнес
эрхлэгчдээ дэмжин ажиллахаар үе шаттай олон ажлыг төлөвлөжээ.
Тухайлбал,
орон нутгийн үйлдвэрлэгчид, бизнес эрхлэгчдээ хоёрдугаар сард дэмжих аяны
хүрээнд үйлдвэрлэлийн бүсэд үйл ажиллагаа явуулж буй үйлдвэр болон жижиг дунд
үйлдвэрлэл, өрхийн үйлдвэрлэл, гарааны бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаатай
танилцаж, орон нутгийн бодлого, ЖДҮ-ийн сангийн зээлийн талаар мэдээлэл
зөвлөгөө өгч, үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчдийн санал хүсэлтийг сонсох, орон нутгаас
бодлогоор дэмжих, ЖДҮ-ийн зээлд хамруулах, хөнгөлөлттэй зээлийн талаарх
мэдээлэл өгч, тэдний санал хүсэлтийг сонсож, нэгтгэн орон нутгийн хөгжлийн
хөтөлбөрт тусгуулах зэрэг ажлыг зохион байгуулах юм.
Мөн
Өмнөговь аймгийн 14 суманд үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэдийн бараа
бүтээгдэхүүнийг сурталчлах, борлуулахад нь дэмжлэг үзүүлж, цагаан сарын бэлгийн
худалдан авалтыг орон нутгаасаа хийхийг иргэдэд уриалах, нэгдсэн үзэсгэлэн
худалдаа зохион байгуулахад дэмжлэг үзүүлж ажиллах, үйлдвэрлэгчид, бизнес эрхлэгчдийн нэгдсэн
дата судалгаа гаргаж, цаашдаа "Өмнөговьд үйлдвэрлэв" борлуулалтын
нэгдсэн платформ бий болгож онлайн худалдаагаар борлуулах боломжийг бүрдүүлэх
юм.