УВС: Иргэдийн өргөдөл, гомдлын 97.3 хувийг шийдвэрлэжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Улаангом, 2025
оны нэгдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд 2024 онд иргэдээс төрийн
байгууллага, албан тушаалтанд хандсан, 2284 өргөдөл, гомдлыг хүлээн авч, 97.3
хувийг нь холбогдох албан тушаалтнууд шийдвэрлэн хариу өгчээ.
Үлдсэн өргөдөл,
гомдлын шийдвэрлэх хугацаа хараахан болоогүй, судалгааны шатанд явна. 2024 оны
жилийн эцэст Засгийн газрын иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвөөс 4
талархал, 1 санал, 81 гомдол шилжүүлэн хүлээн авч 78 гомдлыг шийдвэрлэсэн
байна. Харин үлдсэн гомдлын шийдвэрлэх хугацаа хараахан дуусаагүй байгаа аж.
Цагдаагийн газрын алба хаагчтай холбоотой хоёр, эмнэлгийн
үйлчилгээтэй холбоотой хоёр талархал ирснийг холбогдох байгууллагуудад дамжуулсан
байна.
Аймгийн хэмжээнд иргэдийн өргөдөл, гомдлыг “Дижитал
Увс-70455222.mn хаягаар
хүлээн авч байна.