Хархорум хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөлд юу юу тусгав?
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГУлаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 31 /МОНЦАМЭ/. Засгийн газраас өнгөрсөн оны 12 дугаар сард өргөн мэдүүлсэн Хархорум хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл, хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг УИХ-ын нэгдсэн чуулганаар өнгөрсөн долоо хоногт эцэслэн баталсан билээ.
Төсөл нь түүхэн
нийслэл Хархорум хотыг сэргээн байгуулж, Монгол үндэстний түүх, язгуур өв,
нүүдлийн соёл иргэншлийг хамгаалах, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх, бүс
нутгийн хөгжлийн тэнцвэртэй байдлыг хангах, байгаль орчинд ээлтэй, хүний ая
тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлсэн хотыг төлөвлөх, бүтээн байгуулах,
түүний хөгжлийг дэмжих, эрх зүйн үндсийг тогтоох зорилготой.
Хуульд хотын зарим чиг үүргийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх, ухаалаг хот буюу хотын хөгжилд мэдээллийн технологийн дэвшлийг ашиглах, хотын үйл ажиллагаа, бүтээн байгуулалттай холбоотой мэдээллийн ил тод байлгах зэрэг асуудлыг зохицуулжээ. Мөн хот төлөвлөлтөд тавих шаардлага, хотын бүтээн байгуулалтад баримтлах зарчмыг тусгаж өгсөн нь хуулийн онцлог юм. Тухайлбал:
-Түүх,
соёлын дурсгалт газар, археологи, соёлын биет болон биет бус өв, байгалийн
онцлог, нүүдлийн соёл иргэншилд түшиглэн олон төрөлт тогтвортой аялал
жуулчлалыг дэмжих;
-Хотын
төлөвлөлт, бүтээн байгуулалт, үйл ажиллагаа оршин суугчийн нийтлэг эрх, ашиг
сонирхолд нийцсэн, нийгмийн үйлчилгээг тэгш, хүртээмжтэй хүргэх, хүмүүнлэг,
олон төвт хотын тогтолцоог хөгжүүлэх;
-Хотын
хөгжлийн ерөнхий төлөвлөгөөгөөр тодорхойлсон хотын суурьшлын бүсийн 50-иас
доошгүй хувь нь ногоон байгууламж байх;
-Бүсчлэлийн
зориулалт, хүн амын нягтаршлаас хамааран иргэд оршин суугаа газраасаа 300-800
метр зайд сургууль, цэцэрлэгт явах, нийгэм, соёлын болон эрүүл мэндийн
үйлчилгээ авах, амрах, зугаалах, нийтийн тээврийн буудал, цэцэрлэгт хүрээлэн,
худалдаа, үйлчилгээний газарт хүрэх боломжийг бүрдүүлэх;
-Бүс
нутгийн тэнцвэртэй хөгжлийг хангаж, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалтай
уялдсан, эдийн засгийн хувьд Хангайн бүсийн хөгжлийг дэмжиж, бие даан хөгжих
боломжтой байх;
-Эрчим
хүчний хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй технологийг дэмжих;
-Нисгэгчгүй нисэх төхөөрөмж (дрон) ашиглах орон зайг бий болгохыг Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргаа мэдээлжээ.