Камерын хяналтыг дугаар таньдаг технологиор бүрэн шийдлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-02-03 16:37:34

Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын камерын хяналтыг хиймэл оюун буюу дугаар таньдаг технологиор бүрэн шийдлээ.


Замын хөдөлгөөний зөрчлийг хяналтын камераар баримтжуулж, торгууль ногдуулах хугацааг 2026 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс тооцож эхлэхээр төлөвлөж байгааг ЗТЯ мэдээлэв.


Нийслэлд теле хяналтын камерын нэгдсэн төв, есөн дүүрэгт камерын дэд төвүүдийг байгуулж, 176 уулзвар, гарц, 3000 гаруй авто зам, гудамжуудад 2606 камер суурилуулан ашиглалтад оруулаад байгаа аж. 

Связанные новости