Бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ![](/files/67a168585d63c.jpeg)
Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 22, 23-ны өдрүүдэд зохион байгуулна.
Энэ дагуу нийслэлийн дүүргүүд зохион байгуулалтад орж,
нийтийн эзэмшлийн зам талбай, гуу жалга, гэр хороолол, аж ахуйн нэгж байгууллагын
цэвэрлэгээг хариуцаж, иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх юм.
Нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, гуу жалганд үүссэн
хог хаягдлыг цэвэрлэх, хуримтлагдсан хог хаягдлыг ачиж, тээвэрлэх, аж ахуйн
нэгж, байгууллагыг цэвэрлэгээг идэвхжүүлэхээр нийслэлийн Захирагчийн ажлын албанаас “Бүх нийтийн
их цэвэрлэгээ”-г жил бүр
зохион байгуулдаг.
Хот нийтийн их цэвэрлэгээний талаар УБЗАА-ны Орчны бохирдол, хог хаягдал, удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнх-Эрдэнэ “Энэ жил нийт зургаан удаагийн их цэвэрлэгээг зохион байгуулахаар төлөвлөж байгаа”-г хэлсэн юм.
Аж ахуй нэгж, байгууллага бүр орчныхоо 50 метр хүртэлх
нийтийн эзэмшлийн зам талбайг цэвэрлэх, байгууллагынхаа хайс хашлага, хогийн
сав, гадна фасад, хаяг, хаягийн байгууламжийг угааж өнгө үзэмжийг сайжруулах
үүрэгтэй байдаг. Иймд иргэн, аж ахуй нэгжийг бүх нийтийн цэвэрлэгээнд идэвхтэй
оролцохыг НЗДТГ-ын ХМОНХХ уриаллаа.