Туршилтын төслийн үр дүнд малын жин нэмэгдэж, арьсны чанар сайжирчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-02-04 09:46:35

Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Бэлчээрийн маллагаанд чанартай мах үйлдвэрлэх нь” төслийн хүрээнд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нугын бэлчээрт 100 толгой бярууг эрдэсжүүлсэн тэжээлээр тэжээж байна.


Үр дүнд нь бярууны хоногийн жин нэг кг-аар нэмэгдэж, гурван сарын дараа бярууны дундаж амьдын жин 310 кг, нядалгааны гарц 145 кг болж, мах болон арьсны чанар сайжирчээ.


“Майндтэч” ХХК-ийн санаачилгаар Хүнсний эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн САМО институт, ХААИС-ийн Мал аж ахуй, биотехнологийн сургууль хамтран хэрэгжүүлсэн “Бэлчээрийн маллагаанд чанартай мах үйлдвэрлэх нь” туршилтын төслийн үр дүнгийн тайлантай танилцах үеэр ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр төслийн үр дүнг өндрөөр үнэлсэн юм.


Тэрбээр дээрх нэмэлт тэжээлийн жорыг ашиглан тугал, бяруу, шүдлэн гурван насны өсвөр үхрийг тэжээх төслийг ХХААХҮЯ-тай хамтран энэ онд хэрэгжүүлэх боломжтойг онцлоод, махны чиглэлийн үхрийн аж ахуй эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгжүүдэд төслийн үр дүнг танилцуулах зөвлөгөөнийг 11 дүгээр сард зохион байгуулах чиглэлийг холбогдох албаныханд өгснийг ХХААҮЯ мэдээллээ. 

Связанные новости