Өнгөрсөн сард 9.9 сая тонн ачаа тээвэрлэжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГУлаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Манай улсын зам тээврийн салбар энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хоёрдугаар сарын 2-ны хооронд нийт 9.9 сая тонн ачаа тээвэр тээвэрлэжээ.
Үүнээс авто тээврээр 6.1 сая, төмөр замаар 3.8 сая, агаарын тээврээр 0.7 мянган тонн ачаа тээвэрлэсэн байна.
Мөн хугацаанд 11.9 сая зорчигч тээвэрлэснээс нийслэлийн нийтийн тээврээр 11.3 сая, авто тээврийн улс болон хот хооронд 201.1 мянга, агаарын тээврээр 196.5 мянга, төмөр замаар 155.3 мянган зорчигч тус тус тээвэрлэснийг ЗТЯ мэдээлжээ.