Нэгдүгээр сард 1.2 тонн үнэт металл худалдан авлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2025-02-05 13:11:41

Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Монголбанк энэ оны нэгдүгээр сард 1,236.5 кг үнэт металл, оны эхнээс өссөн дүнгээр 1.2 тонн үнэт металл худалдан аваад байна.


Энэ нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулбал 21.9 хувиар нэмэгдсээн үзүүлэлт юм. Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 26.3 кг, Баянхонгор аймаг дахь хэлтэс 175.8 кг үнэт металл тус тус худалдан авчээ.


Төв банкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. Өнгөрсөн сард алт худалдаж авах дундаж үнэ 297,634.43 төгрөг байсныг Монголбанк мэдээлжээ. 



Связанные новости