Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бизнес эхлүүлэхэд тулгардаг хүндрэлийг арилгахыг даалгалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-02-05 15:24:16

Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд “Бизнес эрхлэх орчны үнэлгээ “Doing business” тайлангийн шалгуур үзүүлэлтийн талаар Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр танилцуулав.


Үүнтэй холбогдуулан бизнес эхлүүлэхэд тулгадаг хүндрэл, шат дамжлагыг арилгах, эдийн засгийн үйл ажиллагаанд оролцох төрийн оролцоог багасгахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ холбогдох албан тушаалтнуудад даалгалаа. Ерөнхий сайдын ахалдаг Эдийн засгийн хөгжлийн зөвлөлөөс эдийн засгийн өсөлтийг дэмжих, бизнес эрхлэх орчныг сайжруулах чиглэлд шуурхай арга хэмжээ авах, даваа гараг бүр хуралдаж бизнес эрхлэх орчинд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд анхаарч  ажиллахаар боллоо. Мөн,

-Энэ оны нэгдүгээр улиралд багтаан хуулийн этгээд байгуулах шат дамжлагыг цөөрүүлж, цахимжуулан 3 хоногоос илүү хугацаа зарцуулдаггүй болох,

-Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэх үйлдвэр, үйлчилгээний төрлийг цөөлж, хүрээг нь тодорхой хязгаартай болгох, үнэлгээг цахимжуулах зохицуулалтыг Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд өөрчлөлт оруулан боловсруулж энэ сард багтаан танилцуулах,

ж ахуйн нэгж, байгууллагууд эрчим хүчинд анх холбогдох шат дамжлагыг цөөрүүлж, зарцуулах хугацааг 40 хоногт багтаах,

-Тусгай зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох шийдвэр гаргах үйл ажиллагааг энэ оны хоёрдугаар улиралд багтаан цахим хэлбэрт шилжүүлэх, тус үйл ажиллагааг цахимаар явуулахад зарцуулах дээд хугацааг тодорхой болгох, төрийн үйлчилгээний нэгдсэн системд холбох,

-Хуулиас давсан шаардлага, шалгуур тавьсан журмын зохицуулалтыг цэгцэлж, хүчингүй болгохыг зохих албан тушаалтнуудад даалгалаа.

Связанные новости