Орхон, Туул голын хөндий, говь, нутгийн зүүн хэсгээр ялимгүй цас орно

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
erdenebat@montsame.mn
2025-02-20 08:52:51

Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Ихэнх нутгаар өнөөдөр 8-20 цаг хүртэл солигдмол үүлтэй. Алтай, Хангайн уулархаг нутаг, Орхон, Туул голын хөндий, говийн бүс нутгийн зүүн хэсгээр ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй.


Салхи нутгийн баруун өмнөд хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.


Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -18-23 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар -12-17 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +3-2 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн зүүн хэсэг, цас багатай газраар -3-8 градус, бусад нутгаар -9-14 градус хүйтэн байна.


Алтай, Хангайн уулархаг нутаг, Орхон, Туул голын хөндий,говийн бүс нутгийн зүүн хэсгээр ялимгүй цас орж, нутгийн зүүн хэсгээр хүйтэн жавартай.

Связанные новости