ЗАВХАН: "Монголын нууц товчоо"-г танин мэдэх эхний хэлэлцүүлэгт 100 гаруй хүүхэд, багш нар оролцов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-02-22 13:50:00

Улиастай, 2025 оны хоёрдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн хүүхдүүд "Монголын нууц товчоо"-г уншиж хэлэлцүүлэг өрнүүлжээ.


Монгол Улсын Ерөнхийлөгч "Монголын нууц товчоог мөнхөд эрхэмлэн дээдлэх" тухай зарлиг гаргаж, судлан шинжилж, түгээн дэлгэрүүлэхийг бүх иргэнд уриалсан.


Тиймээс Завхан аймгийн Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, Б.Явуухулангийн нэрэмжит Төв номын сан, “Аянга” номын клубтэй хамтран “Монголын нууц товчоо” номын уншлага, хэлэлцүүлгийг жил гаруй хугацаанд зохион байгуулах юм.


Эхний хэлэлцүүлгийг энэ сарын 20-ны өдөр зохион байгуулж, төрийн албан хаагчид, ерөнхий боловсролын сургуулийн монгол хэл, уран зохиолын багш нар, суралцагч 100 гаруй хүн оролцлоо.


Хэлэлцүүлгээр "Монголын нууц товчоо"-ны агуулга, уран сайхны онцлог, хэл найруулгын талаар ярилцлааХэлэлцүүлэгт оролцогч хүүхдүүд маань нууц товчоог системтэй уншиж, хэн түүхэн үйл явдлыг ямар өнцгөөс харж байна. Өөрийнхөө ямар саналыг ямар тайлбартайгаар дэвшүүлж байна гэдгийг онцолж харж дүгнэж байгаа юм. Хоёрдугаар бүлгийн хэлэлцүүлгийг ирэх гуравдугаар сард зохион байгуулна.


Энэ хэлэлцүүлэг нь "Монголын нууц товчоо"-г хүүхэд залуучуудад сурталчлан таниулах зорилготой. Хэлэлцүүлэгт оролцогчид "Монголын нууц товчоо"-г энэ сарын 2-ноос эхлэн 17 сарын хугацаанд уншина. Сар бүр номын бүлэг бүр дээр нэг хэлэлцүүлэг зохион байгуулна гэж Завхан аймгийн Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газраас мэдээлэв.

  

Монголын нууц товчоог танин мэдэх эхний хэлэлцүүлэгт оролцогчид

Хэлэлцүүлэгт оролцогчдын 25 хувь нь хөвгүүд байв


Хэлэлцүүлгийг нээж хүүхдүүд морин хуур тогложээ 

Связанные новости