ДОРНОГОВЬ: Ууц 250-500 мянган төгрөгийн үнэтэй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд, 2025 оны хоёрдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон “Цагаан сар” үзэсгэлэн худалдааны үеэр баярын идээ шүүс болох хонины ууцыг өргөнөөр худалдсан юм.
Энэ жил Дорноговь аймагт цас багатай, дулаан өнтэй өвөл болж байгаа тул мал жилбэ сайтай тарган байна. Худалдаачид 25-40 орчим кг жинтэй хонины ууцыг 250-500 мянган төгрөгөөр худалдаж байв. Дорноговийн Дэлгэрэх, Алтанширээ, Сайхандулаан сумаас ирсэн ууцны хонь илүү тарган байсан юм.
Монголчууд эртнээс цагаан сар, хурим найрын үеэр ууц тавьж, ирсэн зочдыг дайлдаг байсан уламжлалтай. Зарим айл ууцаа хэдэн өдрийн өмнө чанаж болгоод хадгалдаг бол зарим нь битүүний өдөр хийж бэлтгэдэг.