УВС: Баруун бүсийн математикийн олимпиадад Увсынхан тэргүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2025-02-25 12:31:20

Улаангом, 2025 оны хоёрдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Баруун бүсийн математикийн олимпиад Улаангом суманд болж, Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс аймгийн 40 багш, 120 сурагч, хоёр өдрийн турш оюун ухаан, мэдлэг чадвараа сорин өрсөлдлөө.


Олимпиадын D ангилал буюу 7-8 дугаар ангийн төрөлд Увс аймгийн 1-р сургуулийн сурагч Б.Мишээл, E ангилал буюу 9-10 дугаар ангийн төрөлд Увс аймгийн 3-р сургуулийн сурагч Б.Цэнгэл, F ангилал буюу 11-12 дугаар ангийн төрөлд Увс аймгийн “Эрдмийн эхлэл ЕБС-ийн сурагч Э.Амаржаргал нар тус тус тэргүүлж, алтан медаль хүртсэн байна.


Харин S ангилал буюу Бага ангийн багш нарын төрөлд Увс аймгийн Өмнөговь ЕБС-ийн багш Д.Төгөлдөр, T ангилал буюу Дунд ангийн багшийн төрөлд Увс аймгийн 1-р сургуулийн багш Б.Бямбасүрэн түрүүлжээ.


Олимпиадын төрөл тус бүрийн мөнгөн медалийн эзнээр хоёр хүн, хүрэл медалийн эзнээр гурван хүн тус тус шалгарсан байна.

Багийн дүнгээр Увс, Баян-Өлгий, Ховд аймаг эхний гурван байрт оржээ.

 

Связанные новости