ӨНӨӨДӨР: Гандантэгчэнлин хийдээс хэвлэлийн хурал хийнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Өнөөдөр болох үйл явдлын тойм:
8.30 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд
болно.
11:00 цагт: Битүүний өдрийн барилдаанд оролцох эрх авах
аймаг цэрэг, сумын цолтой 800 бөхийн урьдчилсан шатны барилдаан болно.
11:00 цагт: МБШТ- Гандантэгчэнлин хийд Цагаан сарын хурал номтой холбоотой хэвлэлийн хурал хийнэ. Холбогдох утас: 99038623
11:00 цагт: Монголын радиог Япон автомашинд сонсох боломжтой болсон талаар Радио телевизийн үндэсний сүлжээнээс МҮОНРТ-ийн байранд мэдээлэл хийнэ. Холбоо барих утас: 99004811
11:30 цагт: Моннис групп нийслэлийн бүх зогсоолыг авч олон иргэд, ААН-үүдийг хохироож байгаа талаар “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийнэ.
12:30 цагт: Шинэ нам Ардчилсан намд нэгдэж буй тухай
хэвлэлийн хурал Ардчилсан Намын төв байранд болно. Утас: 9615 1569
-Цагаан сарын баярт зориулсан “Номын сангийн хишиг өдөр”
соёлын боловсролын хөтөлбөр Үндэсний Номын сангийн төв байранд энэ сарын 20-27-нд
хэрэгжиж байна.
-Сондгой тоогоор
төгссөн дугаартай машин өнөөдөр авто замын хөдөлгөөнд оролцоно.
-Нөөцийн махыг
хоёрдугаар сарын 7-ноос эхлэн 446 хүнсний дэлгүүрээр худалдаж байна.
-“Амар
байна уу” үзэсгэлэн худалдаа энэ сарын
27-ныг дуустал “Соёолж молл”, "Их наяд” худалдааны төвд гарч байна.
-МҮЭ-ийн
Соёлын төв ордоноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Миний
Монгол-2025" үзэсгэлэн худалдаа энэ сарын 28-ныг хүртэл үргэлжилнэ.
-“Энэтхэгийн
соёл, гар урлалын үзэсгэлэн” Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд
гуравдугаар сарын 1-нийг хүртэл гарч байна.
-Уран бүтээлч
Р.Баясгалангийн "Хүннү Монгол Эрдэнийн шатар" үзэсгэлэн "Чингис
хаан" Үндэсний музейд 3 дугаар сарын 12-ныг хүртэл гарч байна.
Орон нутагт:
-Дундговь аймгийн аварга малчин, аварга саальчин, аварга
тэмээчин, аварга тариаланчдад шагнал гардуулах ёслол болно.
Хилийн чанадад:
-Олон улсын
шатрын холбооны 2024-2025 оны эмэгтэйчүүдийн Гран при тойргийн тэмцээний 3
дугаар цуврал Монако вант улсын Монте-Карло хотноо 2 дугаар сарын 17-28-нд болж
байна. Дэлхийн шилдэг 20 эмэгтэй тамирчин өрсөлдөж буй энэ тэмцээнд
Монголоос ОУХМ Б.Мөнгөнтуул оролцож байна.