ДОРНОГОВЬ: Сар шинийн баярт зориулан залуу бөхчүүдийн барилдаан зохион байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд, 2025 оны хоёрдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Замын-Үүд сумын ЗДТГ, сумын ИТХ хамтран "Хөхөгчин" хэмээх модон могой жилийн сар шинийн баярт зориулж, аймаг цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн хүчит бөхийн барилдааныг зохион байгуулж байна.
Хүчит бөхийн барилдаанд Дорноговь аймгийн Хөвсгөл сумын харьяат аймгийн арслан Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй 32 бөх барилдаж байгаа юм. Харин хэдхэн хоногийн өмнө үндэсний бөхийн өсвөрийн хүүхдийн барилдааныг зургаан насны ангиллаар сумын Соёл спортын ордонд зохион байгуулжээ.
Тус барилдааны 5-6 насны ангилалд Сайншанд сумын 12
дугаар цэцэрлэгийн бөх
Х.Дашням түрүүлсэн бол 7-8 насны ангиллын
тэргүүн байрт Замын-Үүд сумын II сургуулийн бөх Х.Энхбилгүүн,
9-10 насны ангилалд Замын-Үүд сумын Д.Сайханбилэг
түрүүлжээ.
Харин 11-12 насны ангилалд Замын-Үүд сумын Ш.Баяндорж түрүүлсэн бол 13-14 насны ангилалд Замын-Үүд сумын Г.Энхтамир, 15-16 насны ангилалд Замын-Үүд сумын Б.Төгөлдөр тус тус түрүүлжээ.