Я.Синнерийг “Laureus” шагналд нэр дэвшүүлэхгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2025-02-28 12:49:00

ПАРИС, 2025 оны хоёрдугаар сарын 28 /Xinhua/. Дэлхийг чансааг тэргүүлж буй Италийн теннисчин Янник Синнерийг 2025 оны шилдэг тамирчны шагналд нэр дэвшүүлэхгүй байхаар шийдвэрлэснээ Laureus World Sports академи пүрэв гарагт мэдэгджээ. Саяхан Дэлхийн сэргээшийн эсрэг агентлаг /WADA/ түүний эрхийг гурван сараар хассаны дараа ийм шийдвэр гаргасан байна. 


Тус академиас нэр дэвшигчдийг тодруулах ажлын хэсэгт илгээсэн цахим захидалд "уг хэрэгтэй холбоотой хөнгөрүүлж үзэх нөхцөл байгаа боловч Я.Синнерийн тэмцээнд оролцох эрхийг хассан нь түүнийг шагналд нэр дэвших эрхгүй болгосон" хэмээн тайлбарлажээ.


Дэлхийн чансааг тэргүүлж буй түүний 2024 оны гуравдугаар сард өгсөн клостеболын шинжилгээний хариу эерэг гарсантай холбогдуулан эрхийг нь хассанаа WADA энэ сарын эхээр зарласан юм. Их дуулга тэмцээний гурван удаагийн аварга тэрбээр хориотой бодисыг санаатайгаар хэрэглээгүй, тоглолтонд нөлөөлөөгүй хэдий ч эрхийг нь хасахыг зөвшөөрсөн байна.


Спортын салбарын Оскар гэгддэг “Laureus World Sports Awards-ын 2025 оны шагналд нэр дэвшигчдийг ирэх гуравдугаар сарын 3-нд зарлана. 



Связанные новости