ХОВД: Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД 
                                                                    Жаргалант, 2025 оны гуравдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс энэ сарын 19-ний өдөр хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв мэдээллийг танилцууллаа. 
Энэ сарын 12-нд алтайн өвөр говь болон уулархаг нутгаар, энэ сарын 13-нд их нууруудын хотгороор,  энэ сарын 18, 19-нд зарим газраар бага зэргийн цас орно. 
Салхи энэ сарын 11, 12-нд зарим газраар секундэд 6-11 метр, алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Бусад хугацаанд салхи ихэнх нутгаар секундэд 4-9 метр байх төлөвтэй. 
Агаарын температурын хувьд алтайн өвөр говь болон уулархаг нутгаар шөнөдөө -14-19 градус, өдөртөө -3 градус хүйтнээс +2 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -20-25 градус, өдөртөө -5-10 градус хүйтэн байна гэж Ховд аймгийн Ус, цаг уур орчны шмнжилгээний төвөөс мэдээллээ. 
 Ulaanbaatar
        Ulaanbaatar
         
		 
  
  
  
  
         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 
				
             
                    