СҮХБААТАР: Цэргийн хүрээний байгууллагын алба хаагчид спортын таван төрлөөр өрсөлдөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2025-03-14 15:40:02

Баруун-Урт, 2025 оны гуравдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Эх оронч монгол, их сэргэлтийн жил уриан дор монгол цэргийн өдрийг орон даяар тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ хүрээнд Сүхбаатар аймгийн төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын алба хаагчид спортын таван төрлөөр өрсөлдөж байна.


 

Орчин цагийн зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 104 жилийн ой, монгол цэргийн өдөрт зориулсан тус тэмцээнд 11 байгууллагын тамирчин оролцож, сагсан бөмбөг, гар бөмбөг, дартс, буудлага, марш тактик гэсэн спортын төрлүүдээр өрсөлдөж байна.  

 

Жил бүр болдог энэхүү тэмцээн цэргийн хүрээний байгууллагын алба хаагчдын хүлээдэг, хамгийн их ач холбогдол өгдөг тэмцээн болжээ.Тэмцээний зохион байгуулалт болоод оролцогчдын тоо нэмэгдэж, бэлтгэлээ маш сайн хийдэг болсон зэрэг нь энэхүү тэмцээний цар хүрээг илтгэж байна. Мөн тэмцээн аймгийн Засаг даргын ивээл дор болдгоороо онцлог гэдгийг Сүхбаатар аймгийн Цэргийн штабын дарга, дэд хурандаа Б.Аваацогт нээлтийн үгэндээ дурдлаа.

 

Тэмцээнд Баруун-Урт цэргийн хүрээнээс гадна Эрдэнэцагаан, Онгон сумын хилийн цэргийн ангиуд өргөн бүрэлдэхүүнтэй оролцдог. Энэ удаад Хилийн  цэргийн 0184 дүгээр анги 25 хүний бүрэлдэхүүнтэй иржээ. Тус ангийн сургалт, цэргийн албаны тасгийн дарга, ахлах дэслэгч Ч.Баярболд Дорнод аймгаас шилжин ирж, энэ тэмцээнд анх удаа оролцож байгаа гэнэ. Зохион байгуулалт, өрсөлдөөн ихтэй тэмцээн болж буйг хэллээ.

 

Тэмцээн энэ сарын 17-ныг хүртэл үргэлжилж, аварга тасаг шалгаруулах марш тактикийн тэмцээнээр өндөрлөнө.


Связанные новости