СҮХБААТАР: Элэгний хавдар илрүүлгийн болон бусад тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт,
2025 оны
есдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгийг нэн шаардлагатай
тоног төхөөрөмжөөр хангалаа. Тодруулбал, хавдар илрүүлгийн багаж, элэгний хавдрын түлэгч болон элэгний эхо аппаратыг
шинээр хүлээлгэн өглөө.
Орон
нутгийн хөгжлийн сангийн 152 сая төгрөг болон Дезерэт ОУБ-ын хамтарсан хөрөнгө оруулалтаар аймгийн Нэгдсэн эмнэлэгт дээрх тоног төхөөрөмжийг өгсөн бөгөөд дан ганц элэг бус цөс, нойр булчирхайн хавдрын эрт илрүүлгийн үед ч ашиглах боломжтой юм. Ингэснээр энэ төрлийн өвчин, хавдрыг 2 дахь шатны эмнэлэгт буюу орон нутагтаа илрүүлж, эмчлэх боломжтой болж байна.
Сүхбаатар аймгийн хүн амын дунд хоол боловсруулах замын өвчлөл болон, элэгний хавдар зонхион тохиолддог. Ялангуяа хавдрыг хожуу шатанд илрүүлэх тохиолдол цөөнгүй гардаг нь тоног төхөөрөмжийн хангалт муу байсантай шууд холбоотой. Тиймээс энэ удаагийн хөрөнгө оруулалт нь маш оновчтойн дээр иргэдийн цаг хугацаа, санхүүг хэмнэхэд өндөр ач холбогдолтойг онцоллоо.