Л.Мессиг шигшээ багт дуудсангүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2025-03-18 14:50:25

БУЭНОС-АЙРЕС, 2025 оны гуравдугаар сарын 18 /TASS/. “Алтан бөмбөг” шагналын найман удаагийн эзэн, "Интер Майами" клубийн тоглогч Лионел Мессигийн нэр энэ сард болох ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолтод оролцох үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүний эцсийн мэдүүлэгт багтаагүй тухай Аргентины шигшээ багийн хэвлэлийн алба мэдээлжээ. 


“DSports Radio”-гийн сэтгүүлч Нани Сенрагийн мэдээлснээр, Л.Месси даваа гарагт MLS-ийн аварга шалгаруулах тэмцээнд “Атланта” багтай хийсэн тоглолтын (2:1) үеэр бэртсэний улмаас шигшээ багт дуудагдаагүй байна.


Аргентины шигшээ баг энэ сард 2026 оны ДАШТ-ий урьдчилсан шатанд хоёр тоглолт хийнэ. Аргентинчууд Уругвай, Бразилын багуудтай гуравдугаар сарын 22 ба 26-нд шилжих шөнө болно.



Связанные новости