ТӨВ: Ганцаарчилсан сэтгэл зүйн зөвлөгөөг 100 гаруй хүүхдэд өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2025-04-04 08:25:10

Зуунмод, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Төв аймгийн 7 сумын ерөнхий боловсролын сургуульд сэтгэл зүйч ажиллаж байна. Үүний нэг нь Сэргэлэн сум юм.


Төв аймгийн Сэргэлэн сумын ЕБС-д 2025 оны 1-р сараас мэргэжлийн сэтгэл зүйч ажиллаж, энэ хугацаанд 100 гаруй хүүхдэд ганцаарчилсан зөвлөгөө, 4 удаа бүлгийн зөвлөгөө, 1 удаа багш ажилтанд зөвлөгөө өгчээ.


Тус сумын онцлог нь сурагчдын 85-90 хувь нь морь унаач хүүхдүүд байдаг. Гэр, аав, ээжээсээ хол, хүүхдийн эрхийн асуудал хамгийн их хөндөгддөг бүлгийн хувьд тэдэнд сэтгэл зүйн үйлчилгээ нэн тулгамддаг асуудал гэнэ.


“Боловсролын сэтгэл зүйч” нь сурагч болон багш, эцэг эх, асран хамгаалагчдад сэтгэл зүйн мэргэжлийн үйлчилгээ үзүүлдэг байна.

 

Связанные новости