JR East компани нүүр царайгаар таньдаг тасалбарын хаалгыг туршина

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2025-04-09 17:32:09

ТОКИО, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /NHK/. Японы East Japan Railway компани Жоэцү Шинкансен галт тэрэгний шугамд нүүр царайг таних технологи бүхий тасалбарын хаалгыг турших гэж байна


Уг туршилтыг Нийгата, Нагаока өртөөнүүд дээр явуулж, сайн дурынхныг оролцуулна. Хаалган дээрх камерууд зорчигчдын нүүр царайг таньсны дараа тэднийг нэвтрүүлэх ажээ. Системийн нарийвчлалыг шалгах зорилгоор туршилтыг явуулах гэнэ.


JR East компани нь ирэх 10 жилд багтаан цаасан тасалбар болон ухаалаг картны хэрэгцээг халах хаалгануудыг нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Мөн ухаалаг утасны байршлын мэдээллийг ашигладаг технологи зэрэг бусад технологийг нэвтрүүлэх ажээ.


JR East компанийн тэргүүн Кисе Йоичи сэтгүүлчдэд хэлэхдээ, уг систем нь том ачаа тээштэй эсвэл хүүхдийн тэрэг түрсэн зорчигчдын тав тухыг хангана гэлээ. Японд Keisei Electric Railway компанийн Skyliner галт тэрэг болон Osaka Metro галт тэрэгнүүдэд нүүр царай таних тасалбарын хаалгыг хэдийн нэвтрүүлжээ.



Связанные новости