ДОРНОГОВЬ: Өдөрт дунджаар 800 кг нөөцийн мах худалдаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд, 2024 оны дөрөвдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Сайншанд сумын хүн амын хаврын улирлын махны хэрэгцээг хангах, үнийг тогтворжуулах зорилгоор нөөцийн мах хөнгөлөлттэй үнээр худалдах ажлыг аймгийн ЗДТГ, “Суман зурхай” ХХК-тай хамтран зохион байгуулж байна.
“Дорноговьд үйлдвэрлэв төв"-д өдөрт дунджаар 300 кг хонины мах, 170-200 кг үхрийн мах, 250-300 кг ямааны махыг хэрэглэгчдэд худалдаж байна. Харин нэг кг хонины мах 11000, ямааны мах 9000, үхрийн мах 13000 төгрөгийн үнэтэй байгаа бөгөөд хэрэглэгчид өргөнөөр үйлчлүүлж байна гэж тус төвөөс мэдээллээ.
Орон нутгаас төв суурин газрын хавар, зуны улирлын хүн амын махны хэрэгцээг хангах,
махны хомсдол, үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байх, үнийг тогтворжуулах бодлого баримталж байгаа юм.
Связанные новости
Дирекция особо охраняемой природной территории пустыни Гоби удостоена государственной награды
1 день
Национальный музей "Чингис хаан" и библиотеки Ватикана подписали Меморандум о взаимопонимании
1 день
Ulaanbaatar