ХӨВСГӨЛ: "Шинэ Мөрөн" төвийн суурин дээр шинэ үйлчилгээний төв барина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-04-18 15:28:23

Мөрөн, 2025 оны дөрөвдүгээр  сарын 18 /МОНЦАМЭ/. Мөрөн сумын "Шинэ Мөрөн" худалдааны төв галд өртсөнтэй холбогдуулан аймгийн Засаг даргын орлогч Ц.Гансүхээр ахлуулсан ажлын баг байгуулсан.


Тус ажлын баг галын шалтгаан нөхцөлийг тогтоох, түрээслүүлэгч иргэд болон компанид учирсан хохирлыг тогтоох, түрээслэгчдийн санал хүсэлтийг сонсох, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж, шийдвэрлүүлэх чиг үүрэгтэйгээр ажиллаж байгаа юм.


Ажлын багийн өнөөдрийн хуралдаанаар худалдаа үйлчилгээний төвийг шинээр барих төсөл сонгон шалгаруулах ажлын хэсэг ажлын даалгавраа боловсруулан олон нийтэд нээлттэй зарлах, шинээр барих худалдаа үйлчилгээний төвийг 10 сарын 1-ний өдөр гэхэд бүрэн дуусгаж ашиглалтад оруулсан байна гэдгийг аймгийн Засаг даргын орлогч, ажлын багийн ахлагч Ц.Гансүх хэллээ.


Мөн хохирлоос үүдэлтэй ажилгүй болж байгаа хүмүүсийг ажлын байраар хангах улирлын шинжтэй ажлын байрыг бий болгоход анхааран ажиллахыг аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт үүрэг чиглэл өглөө.



Связанные новости