ХӨВСГӨЛ: Төсвийн хяналтын сонсголд 30 гаруй иргэн оролцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-11-28 12:09:09

Мөрөн, 2025 оны арваннэгдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Энэ онд Хөвсгөл аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн хөтөлбөр, төслийн зарцуулалтад төсвийн хяналтын сонсгол хийв.


Сонсголыг аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Засаг даргын орлогч Ц.Гансүх удирдан явуулсан бөгөөд төрийн байгууллага, төрийн бус байгууллага, иргэний нийгмийн төлөөлөл болон иргэдийн төлөөллөөс бүрдсэн 30 иргэн оролцлоо.


Оролцогчид хөтөлбөр, төслүүдийн хэрэгжилтийн талаарх мэдээллийг сонсож, асуулт асууж, санал солилцсон юм.


Сонсголын үеэр иргэд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийн зарцуулалтын ил тод байдал, нээлттэй ажиллагааг сайжруулах, иргэдийн оролцоо болон хяналтыг нэмэгдүүлэх шаардлагатайг хэлж байв.


Мөн цаашид төсвийн хяналтын сонсголыг өргөн хүрээнд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлсэн хэлбэрээр зохион байгуулахаар боллоо.





 

Связанные новости