Монголын хамгийн өндөр Арсайн хүрхрээ 70 метрийн өндрөөс буудаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-04-21 16:18:03

Мөрөн, 2025 оны  дөрөвдүгээр  сарын 21 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын нутагт Монголын хамгийн өндөр хүрхрээ бий.


Хорьдол Сарьдгийн нуруунд орших Арсайн хүрхрээ нь 70 метрийн өндрөөс буудаг бөгөөд бороотой үед уулын ус үерлэж хүрхрээг үүсгэдэг байна.


 Арсайн хүрхрээ нь  Рэнчинлхүмбэ сумын төвөөс 100 километрийн зайтай юм.



Монголын хамгийн өндөр Арсайн хүрхрээ нь Өвөрхангай аймгийн Улаан цутгаланг гурав нийлүүлсэнтэй тэнцэх өндрөөс буудаг бөгөөд сүүлийн үед аялагч, жуулчид ихээхэн ирж үздэг болжээ.


Харин Арсайн гол нь далайн түвшнээс дээш 1540 метрт байдаг бөгөөд бороо орсны дараа үерлэж хүрхээ өргөн болж маш хүчтэй буудаг байна.

 

Связанные новости