ХӨВСГӨЛ: Хангайн бүсийн аварга шалгаруулах нийтийн цэнгээнт бүжгийн тэмцээнд Орхон аймаг тэргүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2025 оны дөрөвдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Бүжгийн холбоо, Монголын бүжгийн спортын нэгдсэн холбоотой хамтран Хангайн бүсийн аварга шалгаруулах нийтийн цэнгээнт бүжгийн тэмцээнийг амралтын өдрүүдэд зохион байгууллаа.
Тус тэмцээн нь бүжгийн урлагаар дамжуулан иргэдийн нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлж, эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэх, илүүдэл жингүй иргэнийг эрүүл дадалд уриалах зорилготой юм.
Тэмцээнд Булган, Архангай, Өвөрхангай, Орхон, Хөвсгөл аймгийн 800 гаруй тамирчин оролцож, нийлбэр дүнгээр Орхон аймаг тэргүүлж цомын эзэд боллоо.
Хөвсгөл аймгийн
хэмжээнд сүүлийн жилүүдэд нийтийн цэнгээнт бүжиг хөгжиж, өдөр бүр тогтмол 1000
гаруй иргэн хичээллэдэг болжээ.