СЭЛЭНГЭ: Иж бүрэн цогцолбор сургууль барих шав тавилаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-04-22 10:26:40

Сүхбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. 100 жилийн түүхтэй Мандал сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургууль улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 640 хүүхдийн суудалтай, урлаг, спортын танхим бүхий цогц шийдэлтэй шинэ сургуультай болно.

 

Энэхүү томоохон бүтээн байгуулалтын шавыг тавих ёслол энэ сарын 19-ний өдөр Мандал суманд боллоо.

 

Ёслолын ажиллагаанд Мандал сумын Засаг дарга Д.Хадбаатар оролцож гүйцэтгэлийн ажиллагаанд сумын удирдлагын зүгээс хяналт тавин хамтран ажиллана гэлээ.

 

Уг цогцолборын нийт төсөвт өртөг 11.366.1 төгрөг бөгөөд энэ онд 3.978.2 төгрөг нь төсөвт суусан байна.

 

Сургуулийн барилгын гүйцэтгэгчээр “Эй-Ди констракшн” ХХК ажиллах юм.

 

Тус цогцолборыг 2026 оны 12-р сарын 31-ний өдөр хүлээлгэн өгөхөөр төлөвлөжээ. 

Связанные новости