СЭЛЭНГЭ: Эерэг хандлагатай, эрүүл чийрэг, зөв төлөвшсөн шинэ үеийн иргэдийг бий болгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-11-28 11:04:55

Сүхбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. “Эх оронч түмт” дэд төслийн танилцуулга сургалтыг өнөөдөр Сэлэнгэ аймагт зохион байгуулж байна.

  

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн санаачилгаар хэрэгжиж буй “Бидний бахархал” төслийн хүрээнд хүүхэд, залуучуудад эх оронч үзэл, үндэсний бахархлыг төлөвшүүлэх зорилготой “Эх оронч түмт” дэд төслийг улс орон даяар хэрэгжүүлж байгаа юм.  

 

Уг төсөл нь эх орон, тусгаар тогтнол, эх хэл, үндэсний түүх, соёлоо танин мэдэж бахархах, өв соёлоо хүндэтгэх, газар нутаг болон байгаль орчноо эзний ёсоор хайрлан хамгаалах үзэл санааг хүүхэд, залуусын дунд түгээн дэлгэрүүлэх үндсэн зорилготой.

 

Төслийн сургалтын гол агуулга нь эерэг хандлагатай, эрүүл чийрэг, зөв төлөвшсөн шинэ үеийн иргэдийг бий болгохыг зорьжээ.

 

Үйл ажиллагааны талаар “Эх оронч түмт” төслийн удирдагч Х.Эрдэнэпил, “Манай төсөл нь 3 үндсэн үйл ажиллагаатай. 1-р үе шат нь сургалтын үйл ажиллагаа бөгөөд 21 аймаг, 9 дүүргийн 10000 залууст хүрч байгаагаараа онцлогтой.

2 дахь үйл ажиллагаа нь залуусын сайн дурын төсөл үйл ажиллагааг дэмжин ажиллана. Энд 11 дүгээр сарын 30-ны өдөр төслийн зүгээс өгсөн формат өгөгдлийн дагуу бичиж илүүлсэн төслөөс зөвхөн үр дүнг нь харсан шалгуурыг давсан 2 төслийг шалгаруулж санхүүжүүлнэ.

3 дахь үйл ажиллагаа нь залуучуудын хамтын оролцоог идэвхжүүлэх, хамтдаа хөгждөг байя, хамтын хүчийг нэгтгэе гэсэн зүйлийг нэн тэргүүнд тавьж ажиллана” хэмээн ярилаа.

 

Төслийг Монгол Улсын Батлан хамгаалах яамнаас зохион байгуулж байна. 




Связанные новости