СЭЛЭНГЭ: БНСУ-ын Гангвон аймагтай хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-04-22 11:33:44

Сүхбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог Бүгд Найрамдах Солонгос Улсын Гангвон аймагт IUTC Олон улсын сургалтад оролцох үеэрээ тус аймгийн орлогч дарга Ё Жүн Хёптай ажил хэргийн уулзалт хийж, хамтын ажиллагааны талаар санал солилцсон байна.

 

Сэлэнгэ аймгийн зүгээс Гангвон аймагтай хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах саналыг албан ёсоор дэвшүүлээд байсан юм.


Цаашид хоёр тал идэвхтэй харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлж, ойрын хугацаанд хамтран ажиллах чиглэлээ нарийвчлан тодорхой болгож, эрчимжүүлэхээр боллоо.

Связанные новости