Мэргэжил, техникийн боловсролын англи хэлний олимпиадын шилдгүүд тодорлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-04-28 12:26:48

Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш, суралцагчдад зориулсан Үйлдвэрлэл, урлалын политехник коллежийн нэрэмжит Англи хэлний XXII олимпиад болж, шилдгүүд тодорлоо.


Тус олимпиадад 27 мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын 40 багш, 80 оюутан оролцжээ. Уг олимпиадын багш нарын ангилалд Хүнс, технологийн политехник коллежийн М.Базаргүл тэргүүн байр эзэлсэн бол суралцагчийн төрөлд Үйлдвэрлэл урлалын политехник коллежийн оюутан Н.Анх-Учрал түрүүлжээ.


Энэ үеэр  олимпиадад оролцогч суралцагчдын дунд “English speech contest” англиар илтгэх ур чадварын уралдаан зохион байгуулахад Ч.Тэмүүлэн тэргүүн байрт шалгарсан байна. Хүнс, технологийн политехник коллежийн оюутан  Олимпиадын нийлбэр дүнгээр Хүнс, технологийн политехникийн коллежийн багш, суралцагчид түрүүлснээр шилжин явах цомын эзэн болжээ.



 

 

Связанные новости