Ноолуурын үнэ Хөвсгөлд хамгийн өндөр байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-04-28 13:57:05

Мөрөн, 2025 оны  дөрөвдүгээр  сарын 28 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт нэг килограмм ноолуур 142000 төгрөгийн үнэтэй байна.


Өнөөдрийн байдлаар ноолуурын үнэ хамгийн өндөр нь Хөвсгөл аймаг байна гэдгийг худалдан авч буй иргэд хэлж байна.


Тус аймгийн малчид жилд 600-700 тонн ноолуур бэлтгэн нийлүүлдэг бөгөөд энэ жил ноолуурын чанар сайн байгаа гэнэ.


Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын эрчим омгийн ямаа нь чанар сайтай ноолууртай учраас бусад аймгаас ноолуурын үнэ өндөр байдаг юм.




Эрчим омгийн ямаа манай орны өндөр уул, ойт хээрийн бүсийн байгаль, цаг уурын нөхцөлд бэлчээрээр маллахад зохицсон сахлаг хар хүрэн өнгийн хялгастай, бараан саарал, цайвар саарал өнгийн ноолууртай.


Гэдэс хөлийн ноолуур хангалттай, хялгас ноолуураа давж ургасан байдаг бөгөөд бусад үүлдэр, омгийн ямаанаас 1,8-5,9 кг-аар илүү жинтэй бөгөөд амьдрах чадвар сайтай, урт ноолууртайгаараа онцлог юм.

 

Связанные новости