ТӨВ: Шилдэг дэглээч багш шалгаруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2025-04-28 20:47:31

Зуунмод, 2025 оны дөрөвдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Төв аймгийн шилдэг дэглээч багш шалгаруулах “Уран дэг-2025” анхдугаар уралдааныг Монгол туургатан театрт өнөөдөр зохион байгуулж байна.


Уралдаанд аймгийн 10 сумаас 11 бүжгийн багш, 208 сурагч оролцож байна. 


Уралдаан энэ оны 3 дугаар сарын 31-ний өдөр 1 дүгээр шатны шалгаруулалтаар эхэлсэн бол өнөөдөр ийнхүү төгсгөлийн шатны шалгаруулалтаар үргэлжиллээ.


Төв аймгийн "Elite dance studio" бүжгийн багш О.Туяагаас тодруулахад, Тус уралдааныг Төв аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, “Elite Dance” бүжгийн студи, Төв телевиз хамтран анх удаа зохион байгуулж байна. Бидний гол зорилго бүжгийн урлагаар дамжуулан бүжгийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх, авьяаслаг дэглээч багш нарыг тодруулах, харилцан туршлага солилцох юм.  

Уралдаанд оролцогчдын хувьд уран бүтээлч сэтгэлгээ, ур чадвараа авьяаслаг шавь нараараа дамжуулан харуулж байна. Цаашид уг уралдааныг уламжлал болгон зохион байгуулж, цар хүрээг өргөжүүлэн, багш, сурагчдын хөгжлийг дэмжиж, улам идэвхжүүлэх зорилготой байна" гэв.






 

Связанные новости