“Эрүүл Дорнод” аян эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-11-02 12:08:23

Дорнод аймгийн “Итгэл ивээлт” хувийн эмнэлгийн зүгээс “Эрүүл Дорнод” аяныг өнөөдрөөс эхлэн өрнүүлж байна.

Энэхүү аян нь төрийн болон төрийн бус байгууллагуудыг хамруулан өөрийн тугаа аялуулж үзлэг оношлогоо, эрүүл мэндийг зөвлөгөө эмчилгээ хосолсон үйлчилгээг явуулах юм. Аян энэ сарын нэгнээс ирэх нэгдүгээр сарын нэгэн хүртэл үргэлжилнэ. Аяны нээлт Политехникийн коллежоос эхэлж байна. Итгэл ивээлт эмнэлэг нь байгуулагдаад  есөн жил болж байгаа хэдий ч олон түмний итгэлийг олсон эрүүл мэндийг байгууллага болж  чадсан. Тус хамт олон саяхан 4, 5 d өнгөт эхо аппаратыг орон нутагт анхлан авчирч Дорнодын иргэдэд үйлчилж байна. Энэхүү  Самсунг медикаль аппарат нь орчин үеийн хамгийн шинэлэг дэвшилтэт технологи бөгөөд Монгол улсын хэмжээнд  зөвхөн нийслэлийн дөрөв тавхан эмнэлэгт байдаг үнэтэй, найдвартай үзлэг шинжилгээний төхөөрөмж юм. Уг аппаратаар дотор эрхтний өвчлөл, ургийн гажиг, эмэгтэйчүүдийн эхо гээд олон төрлийн өвчнийг илүү нарийвчлалтайгаар харж өвчнийг эрт оношлоход чухал ач холбогдолтой гэдгээрээ онцлогтой. Сүүлийн үед ургийн төрөлхийн гажгийг оношлуулахын тулд хөдөө орон нутгийн иргэд Улаанбаатарыг зорих болдог байсан бол ийнхүү аймагтаа үзүүлж оношлуулах бүрэн боломжтой болжээ.

Б.Туяа

.

Связанные новости